“"ТЭНГЭР" пост #4
“Хувийн тэмдэглэл…”
Найзууд аа… Энэ тэнгэрийн тухай сургаалын цувралыг бэлтгэх урам зоригийг минь миний хайрт эхнэр Кэти өгсөн. Та бүхний олонх нь мэдэж байгаачлан тэр өнгөрсөн аравдугаар сард бүдүүн гэдэсний хорт хавдартай найман сарын тэмцлийн эцэст тэнгэрт хөөрсөн. Бид хоёр зураг дээр тэр барьж байгаа номыг олон цагаар хамтдаа уншиж өнгөрүүлсэн… Рэнди Алкорны "Тэнгэр". Энэ зургийг дахин нийтлэх замаар түүнийг хүндэтгэж, мөнх орон гэрээ эрэлхийлэх урам зориг өгсөнд нь талархал илэрхийлэхийг хүссэн юм. Энэ нь миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн бөгөөд олон хүний амьдралыг ч мөн өөрчлөх болно гэж найдаж байна.
Та өөртөө мөнхийн амьдралын баталгааг хүсэж байна уу?
Энэ сонирхолтой 6 минутын видеог үзээрэй.